Үнэ: 39600₮ |
Та яс болон булчиндаа амин дэм хайж байгаа бол тэр чинь яг энд байна. Энэхүү био-идэвхит бүтээгдэхүүн нь биенд шаардлагатай кальци, магнийг өөртөө агуулж байдаг ба мөн витамин Д-р баяжуулсан байдагаараа онцлогтой. Д амин дэм нь өвлийн улиралд хүний биед ихээхэн дутагддаг тул хоол, хүнс, нэмэлт амин дэмүүдээр зайлшгүй нөхөж авах шаардлагатай байдаг. Д амин дэм нь бие махбод дахь кальци, фосфорын шингэц шимэгдэлтийг сайжруулдаг эул энэхүү бэлдмэлд кальци, магни Д витаминаар давхар баяжуулснаараа давуу талтай. Эдгээр элементүүд дутагдахад үс унах, шүд цоорох, яс сийрэгжих, хүүхдийн хөл майга болох зэрэг олон шинж тэмдэг илэрдэг. Д амин дэм бүхий кальци, магнийн бэлдмэл нь кальци, магнийн идэвхтэй үйлчилгээнээс гадна Д аминдэмийн үйлдлийг үзүүлнэ. Тухайлбал: Яс болон шүдний хэвийн хөгжилд эерэгээр нөлөөлөхөөс гадна хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлдэг байна.Нэг удаагийн тун нь 600 мг кальци, 300 мг магни, 100 ОУН Витамин Д агуулдаг ба энэ нь насанд хүрсэн хүний Д витамины хоногийн хэрэгцээний 25%-ийг, кальцийн 60%-ийг, магнийн 75%-ийг хангадаг. Хэрэглэх заавар: Хүнсний нэмэлт тэжээл болгон 2 ширхгээр өдөрт 1 удаа хоолны үеэр усаар даруулж ууна.
Бусад найрлага: Шар буурцагны тос, желатин, глицерин, лецитин цахиурын давхар исэл |
|||||||||||||||||||||||||||
Бичсэн: eddi | Сэтгэгдэл: 1 | Үзсэн: 285 | ||||||||||||||||||||||||||||
|