Танд энэ өдрийн мэндийг хүргэе       ANN ХХК-н албан ёсны веб сайтад тавтай морилно уу ...

      

Нэвтрэх

Сурталчилгаа

Үйлчилгээний нөхцөл

  1. Ерөнхий заалт
 
  1. www.ann.mn нь ANN компанийн интернэт худалдааны албан ёсны вэбсайт бөгөөд энэхүү нөхцөл, журам нь уг вэбсайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.
  2. Энэхүү нөхцөл нь хэрэглэгч худалдан авалт хийх, вэбсайтаар үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсаны үндсэн дээр хэрэгжинэ.
  3. Энэхүү үйлчилгээний нөхцлийн хэрэгжилтэнд ANN ХХК /цаашид байгууллага гэх/ болон хэрэглэгч /цаашид хэрэглэгч гэх/ хамтран хяналт тавина.

2. Вэбсайт түүний үйл ажиллагаа
 
  1. www.ann.mn вэбсайт нь байнгын ажиллагаатай байж, тогтмол шинэчлэгдэн, зөвхөн интернетээр бараа бүтээгдэхүүнээ танилцуулах, худалдаа явуулах зорилготой байна.
  2. ANN болон ann.mn худалдааны тэмдэгтүүд нь ANN-ХХК-ийн өмч бөгөөд энэхүү вэб сайтын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.
  3. Вэбсайтын хөтлөлт, түүний аюулгүй байдал, вэбсайтын хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг байгууллага бүрэн хариуцна.
  4. Энэхүү журмын бүх нөхцлийг вэбсайтанд тусгасан байна.
  5. Вэбсайт өдөр бүр 24 цагийн ажиллагаатай байх бөгөөд хүргэлтээс бусад бүх үйлчилгээ уг хугацаанд автоматаар хийгддэг байна.
  6. Вэб оператор ажлын өдөр 09.00-18.00 , амралтын өдөр 11.00 - 17.00 цаг хүртэл ажиллана.
  7. Байгууллага вэбсайтын мэдээллийн шинэчлэл, үнийн шинэчлэл, урамшуулал болон шинэ үйлчилгээний мэдээлэл зэргийг бүрэн хариуцна.
  8. Хэрэглэгч вэбсайтын талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг вэбийн журмын дагуу чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.
  3. Вэбсайтын хэрэглэгч ба гишүүнчлэл
 
  1. Вэбсайт нь гишүүнчлэлтэй байна. Вэбээр үйлчлүүлэх буюу худалдан авалт хийхийг хүссэн ямар ч хэрэглэгч вэбийн гишүүн байх ёстой.
  2. Гишүүний мэдээллийн бүрэн бүтэн болон үнэн зөв байдлыг байгууллага цаг тухай бүрт шалгаж байх ба эдгээр мэдээлэл нууц байж, нууцлалыг байгууллага бүрэн хариуцна
  3. Хэрэглэгч вэбэд гишүүнээр бүртгүүлэхийн тулд зөвхөн е-майл хаяг, нууц үгийг оруулна.
  4. Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.
  5. Нэг хэрэглэгч нэг л е-мэйл хаягаар гишүүн болох эрхтэй. Ашиглагдсан имэйл хаяг дахин өөр гишүүнчлэлд ашиглагдахгүй.
  6. Шинээр бүртгүүлж вэбийн гишүүн болмогц тухайн хэрэглэгчид данс үүснэ. Дансанд худалдан авалтын түүх, өөрийн мэдээлэл, хүргэлтийн хаяг, хуримтлагдсан бонус зэрэг багтах бөгөөд картын ямар ч мэдээлэл хадгалагдахгүй.
  7. Хэрэглэгч худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ вэбийн журмын хязгаарлалд хүссэн байршил, хаягаар хүргүүлэх эрхтэй.
  8. Хэрэв хэрэглэгч худал эсвэл буруу мэдээлэл оруулах, дансыг 1 ээс дээш жилийн хугацаанд ашиглахгүй байх, гишүүнийхээ үүргийг биелүүлээгүй зэрэгт тухайн гишүүний дансыг хаана.
  4. Интернет худалдаа
 
  1. www.ann.mn вэбсайт интернетээр дамжуулан дараах бараа бүтээгдэхүүнүүдийг худалдаална. Үүнд: 
 

5. Бараа худалдан авах

  1. Хэрэглэгч вэбсайтанд байгаа бараа бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой.
  2. Хэрэглэгч сагсандаа сонгосон бараагаа хийснээс хойш 24 цагийн дотор худалдан авалт хийх буюу төлбөрөө төлөх ёстой. Худалдан авалт буюу төлбөр төлөгдөөгүй тохиолдолд тухайн бараа нь захиалганд орохгүй болохыг анхаарна уу.
  3.  Хүргэгч нярав хэрэглэгчид сайтын хүргэлтийн  цагийн хуваарийн дагуу хүргэлтийн хаягаар хүргэж, захиалгын хуудсыг бичиг баримтын хамт шалгасны үндсэн дээр хүлээлгэн өгч гарын үсэг авч баталгаажуулна.
  4. Худалдан авагч өөрийн дэлгэрэнгүй бүртгэлийг хүргэгч няравд бүрэн гүйцэд, үнэн зөвөөр өгөх үүрэгтэй.

 

  5. Хүргэлт
 
  1. Бүх бараа бүтээгдэхүүнийг хүргэгч нярав хүргэнэ.
  2. Хүргэлтийг барааны тоо ширхэг, овор хэмжээнээс үл харгалзан ижил цаг хугацаанд түгээнэ.
  3. Хүргэлт хотын төвөөс зүүн тийш офицеруудын ордон баруун тийш 5 шар ,урагшаа зайсан хүртэлх хязгаарлалтын дагуу 2 цагт багтан хийгдэнэ.
  4. Хүргэлт өдөр бүр 09.00 - 20.00 цагийн хооронд хийгдэх бөгөөд хэрэв тухайн барааг ажлын өдрийн 18.00 - аас хойш захиалсан эсвэл түүнээс өмнө захиалсан байсан ч төлбөр шилжээгүй 24 цаг өнгөрсөн тохиолдолд захиалга хүчингүй болно. Хэрэглэгч хүргүүлэх хаягийг үнэн зөв өгөх үүрэгтэй ба холбоо барих утас заавал өгнө.
  5. Хэрэглэгч барааг хүлээн авахаасаа өмнө захиалгын хуудас болон бичиг баримтаа борлуулалтын ажилтанд шалгуулна.
  6. Тухайн барааны хүргэлтийн талаарх дэлгэрэнгүй мэдэээллийг вэб оператор вэбсайтад ‘track an order’ хэсэгт оруулсан байгаа. Дэлгэрэнгүй мэдээлэлд худалдаалагдсан бараа хэзээ хаана хэнд очсон тухай мэдээ багтана.
  6. Үнэ, төлбөр тооцоо
 
  1. Вэбсайтад байрласан барааны үнэ банкны шимтгэл болон ямар нэг нэмэлтгүй үнэ байх бөгөөд бусад салбараар зарагдаж байгаа үнэтэй адил байна.
  2. Худалдан авагч төлбөрөө Голомт банк болон, ХХБанкны картаар хийх боломжтой.
  3. Вэб оператор худалдан авалт хийгдэх бүрт төлбөрийн баримтыг тулгаж барааг олгоно.
  4. Хэрэв хэрэглэгч бараа буцаасан бол төлбөрийн нийт дүнгээс банкны шимтгэл болон гүйлгээний алдагдсан боломжийн өртөг болох 5%-ийн шимтгэлийг суутган ажлын 5 өдрийн дотор төлбөр хийгдсэн картын дансанд тухайн банкнаас буцаан шилжүүлнэ.
  7. Урамшуулал ба хямдрал
 
  1. Вэбсайт нь дараах  урамшууллыг хэрэглэгчиддээ олгодог байна. Үүнд:
    • А.Худалдан авалтын үнийн дүнгийн нийлбэр нь 300000Ґ болход 3%-н хөнгөлөлтийн карт авах эрх үүснэ.
    • Б. Худалдан авалтын үнийн дүнгийн нийлбэр нь 800000Ґ болход 5%-н хөнгөлөлтийн карт авах эрх үүснэ.
    • В. Худалдан авалтын үнийн дүнгийн нийлбэр нь 1500000Ґ болход 10%-н хөнгөлөлтийн карт авах эрх үүснэ.
  2.  Улирлын болон баяр ёслолын шинжтэй урамшууллууд зарладагсан тохиолдолд вэбсайтанд байршуулна. 
 

8. Вэбсайтын цагийн хуваарь

  1. Вэбсайтын ажиллагаа: 24 цаг
  2. Вэбоператор: 
    Даваа-Баасан: 09.00-21.00, Бямба:11.00-18.00, Ням:11.00-17.00 цаг


  9. Баримтжуулалт
 
  1. Бүх гүйлгээ, шилжүүлэг, бараа түгээлтийг байгууллагын санхүүгийн тамга бүхий баримтан дээр үндэслэнэ.
  2. Худалдан авагч барааг санхүүгийн тамга бүхий баримтын хамт хүлээн авна.
  3. Баримт нь бараа бүтээгдэхүүний худалдан авалт хийсэн цорын ганц баталгаа болно.
  10. Бараа буцаах нөхцөл
 
  1. ann.mn вэб сайтаар худалдан авалт хийхдээ барааны сонголтыг зөв хийнэ үү. Нэгэнт худалдан авалт хийгдээд хүргэлт гарсан тохиолдолд бараа буцаах боломжгүй болохыг анхаарна уу.
  2. Бараа бүтээгдэхүүний талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл 11.(312233) дугаарын утсанд хадана уу. 24 цагаар  ажиллах болно.
  11. Бусад заалт
 
  1. Нийлүүлэгч болон зарах бараа бүтээгдэхүүн, төлбөр тооцоо, хэрэглэгчийн мэдээлэл, гомдол, хүргэлт зэрэгтэй холбоотой өдөр тутмын асуудлыг менежер бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд бодлогын чанартай өөрчлөлт, ноцтой зөрчил зэрэг асуудлыг захирлуудын тусламжтайгаар шийдвэрлэнэ.
  2. Худалдан авагчийн мэдээлэл болон төлбөрийн талаар ямар нэг асуудал эсвэл тодруулга гарвал вэб оператор хэрэглэгчийн утас эсвэл e-майл рүү холбогдож лавлагаа хийж болно.
  3. Хэрэглэгчээс гарсан гомдол, маргаантай асуудлыг вэбсайтын үйлчилгээний нөхцөл, нууцлалын баталгаа болон Монгол улсын хууль дүрмийн дагуу шийдвэрлэнэ.
  4. Хэрэглэгч санал хүсэлт, асуулт, лавлагааг e-мэйл болон чат ашиглан мөн 312233 утсаар вэб оператортой холбогдон хийж болно.

ТҮНШҮҮД