Танд энэ өдрийн мэндийг хүргэе       ANN ХХК-н албан ёсны веб сайтад тавтай морилно уу ...

      

Нэвтрэх

Сурталчилгаа

Танилцуулга

Байгууллагын танилцуулга

Биотехнологийн хэмээн нэрлэгдэж буй энэ зуунд бид чанаргүй хоол хүнс, бохир ус, агаар, гар утас, зурагт болон компьтерийн хортой долгион, цацраг идэхт бодисуудын нөлөөллийн эсрэг төрөл бүрийн биологийн идэвхит бүтээгдэхүүнийг өдөр тутам хэрэглэж байгаа нь элдэв өвчин эмгэгээс урьдчилан сэргийлж эрүүл энх, урт наслахын гол түлхүүр бoлж байна. Ялангуяа дэлхийн дундаж наслалтын түвшнээс ч богино насалдаг Монголчууд бидний хувьд хүнсний нэмэлт тэжээлийг зүй зохистойгоор хэрэглэж занших нь эрүүл мэндээ анхаарах хамгийн энгийн алхам болно.

Ийм учраас манай ‘’Advansed Natural Nutrition’’ компани 2003 онд байгуулагдан АНУ-н Nature’s Medicine Associates Inc./NMA/, Swanson Health Products, Institute for Vibrgant Loving Products, Ultimate Nutrition зэрэг компаниудын Монгол дахь албан ёсны цорын ганц дистрибьютерээр ажиллан, дэлхийн шилдэг хүнсний нэмэлт тэжээлүүд буюу байгалийн гаралтай төрөл бүрийн витамин, минерал, эссенциал, уургуудыг Монголчууддаа шинээр танилцуулж , хэрэглэгчдийн эрүүл оршихуйн мэдлэгт чухал хувь нэмэр оруулсаар ирлээ.

Бүтээгдэхүүний найрлаганд ордог аминдэм, эрдэс бодсуудыг цэвэр байгалийн ургамалуудаас гаргаж авдаг. Эдгээр ургамалуудаа дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулан авч орчин үеийн дэвшилтэт технолгийг ашиглан шижилгээ судалгаа хийж хүний биед шаардлагатай орц найрлагыг тогтоон биологийн идэвхит бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

Манай компани дээрх компаниудын GMP сертификат, чанарын хяналтын тогтолцоо бүхий олон улсын стандартыг хангасан байгалийн гаралтай онцгой чанар бүхий бүтээгдэхүүнийг Монгол улсын лабораторууд шинжлүүлж бүртгэлийн гэрчилгээ аван дотоодын зах зээлдээ нийлүүлж байна.

Бид өсвөр үе, залуучууд, олон нийтийн дунд амралт, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, зүй зохистой амьдралын дадал олгох, эмгүйгээр эрүүжүүлэх ажлыг суртачилан нийгэмд эрүүл чийрэг, гоолиг бие бялдартай иргэдийг төрүүлэх зорилгоор ‘’ANN’’ фитнесс клубыг 2007 оноос эхлэн нээж ажиллуулж байна.  

Манай компанийн амжилтууд

’ANN’’  компани өнгөрсөн хугацаанд хэрэглэгчээсээ өргөнөөр талархал хүлээнсэн

  • ‘’Хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага’’,
  •  2005 оны ‘’Хэрэглэгчийг хаанд өргөмжилсөн хамт олон’’,
  • 2006 оны ‘’Шилдэг аж ахуйн нэгж ’’,
  • 2006 оны ‘’Монгол чанар’’ цол,
  •  ‘’Эрүүл мэнд экспо-2006’’ үзэсгэлэнгийн ‘’Олон түмний таашаалд нийцсэн шилдэг оролцогч’’,
  •  ‘’Амин дэм экспо-2007’’ үзэсгэлэнгийн  ’’Шилдгийн шилдэг Гранпри’’ шагнал,
  • ’’Эрүүл мэнд экспо-2008’’ үзэсгэлэнгийн ’’Шилдэг бүтээгдэхүүн импортлогч’’ өргөмжлөл,
  • 2008 оны ‘’Олимпийн тамирчдыг дэмжигч байгууллага‘’  Хүндэт батламжаар шагнадсан бидний ажлын үр дүн билээ.

Мөн манай ‘’ANN’’ фитнесс клубын багш дасгалжуулагч, тамирчдын гаргасан амжилтууд

  • 2008-оны УАШТ-ний “ Фитнесс мисс”  Мөнгөн медаль,
  • 2008  оны зүүн Азийн тэмцээнээс 2 хүрэл медаль
  • 2008 оны  “Ирээдүйн мисстерүүд” тэмцээний алт медаль,
  •  2009 оны мөнгө медаль,
  • 2009 оны Монголын мистер тэмцээний фитнесс төрөлд алтан медаль,
  • 2010 оны алтан медаль
  • 2010 оны  Нийслэлийн  аварга шалгаруулах  ‘’Mr & Miss’’ тэмцээнд манай эмэгтэй тамирчин оролцож 2 алтан медаль  тус тус авсан

Дээрх амжилтуудаас үзэхэд манай компани нь нийгэмд өөрийн гэсэн тогтсон байр сууриатай ажилж байгааг харуулж байгаа бөгөөд  ‘’ANN’’  компани нь өнөөг хүртэл амжилттайгаар үйл ажиллагагаа явуулж хэрэглэгчдийнхээ итгэлийг хүлээсэн шилдэг хамт олон болж ажилласаар байна.

ТҮНШҮҮД