Танд энэ өдрийн мэндийг хүргэе       ANN ХХК-н албан ёсны веб сайтад тавтай морилно уу ...

      

Нэвтрэх

Сурталчилгаа

Хүрэн манжин

Гиппократын үеэс уламжлалт АУ-нд халуун бууруулах, түгжрэлийн үед хэрэглэдэг байжээ. Хоол боловсруулах системийн үйл ажиллагаа, цусны эргэлтийг хэвийн байлгах үйлчилгээтэй. Төмөр, иод,кали,магни, манган,кальци, фосфор, сод, хүхэр, фолийн хүчил, В-ийн төрлийн витаминууд, А,С витамин зэргийг агуулдаг.

Химийн идэвх

Антоцианин,бетацианин, бетта ксантин

Эдгээр нэгдлүүд нь хүрэн манжингийн улаан өнгийг гаргадаг байна.

Уламжлалт хэрэглээ

 Биемахбодь дахь хүчил-шүлтийн тэнцвэрт байдлыг барих, цусыг цэвэршүүлэх, тэжээл өгөх, титэм судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй. Элэг дэлүүг цэвэршүүлж хоргүйжүүлдэг тул цирроз, шар өвчин, алкаголиор элэг хордсон үед эмчилгээний зорилгоор хэрэглэнэ. Арьсан дээр гарсан үрэвсэл арьсны өвчлөлүүдийг арилгана. Бэлгийн дааврын хэмжээг нэмэгдүүлдэг.

Клиник хэрэглээ

Зүрхний өвчин, шок, захын судасны өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Элэгний эсийн нөхөн төлжилтийг сайжруулна. Францын эрдэмтдийн судалгаагаар /betanin/ битаин нь элэгний эсийг нөхөн төлжүүлдэг байна. Элэгний эсийн үйл ажиллагааг хэвийн болгоно. Антоцианин нь өндөр тунтай байвал дархлаа идэвхжүүлэх, хавдрын эсрэг үйлчилгээтэй.

ТҮНШҮҮД