Танд энэ өдрийн мэндийг хүргэе       ANN ХХК-н албан ёсны веб сайтад тавтай морилно уу ...

      

Нэвтрэх

Сурталчилгаа

Танилцуулга

ANN” фитнесс клуб

Манай клуб нь АНУ-ын ЖоВэйдер компанийн нэрийн тоног төхөөрөмж, стандартад нийцсэн орчин үеийн штанг, иж бүрэн гантель, хүчин чадлын дээд үзүүлэлт бүхий том оврын гүйлтийн зам, суурин цана, аэробекийн степ бандан, дэвжээ, цагираггэх мэт зориулалтын тоноглолтой.

Манай үйл ажиллагааны үндсэн чиглэл нь:

Бид өөрсдийн мэдлэг, чадвар, туршлагад тулгуурлан цэвэр тохилог, тав тухтай орчинд өсвөр үе, залуучууд, олон нийтийн дунд амралт чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, зүй зохистой амьдралын дадал олгох, эмгүйгээр эрүүлжүүлэх ажлыг сурталчилан нийгэмд эрүүл чийрэг, гоолиг бие бялдартай иргэдийг төлөвшүүлэхэд оршино.

Манай клубын бусдаас ялгагдах онцлог, давуу тал:

  • ANN фитнесс клуб нь “Advanced Natural Nutrition” буюу ANN ХХК-ийн нэг салбар юм. Та манай клубт ирснээр АНУ-д нэр хүнд бүхий “Nature’s Medicine Corporation”, “Swanson Health Products”, “Ultimate Nutrition” компаниудын монгол дахь цорын ганц албан ёсны дистрибьютер болох ANN компаний “Vitamin Center”-ээс бүх төрлийн уураг, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг хямд үнээр худалдан авах боломжтой.
  • Мөн өөрийн биемахбодид шаардлагатай БИБ, уураг, дасгалын талаарх зөвлөгөөг мэргэжлийн эмч болон өндөр зэрэглэлийн тамирчин багш нараас үнэ төлбөргүй авч болно.
  • Таныг хүсвэл дасгалын үед хэрэглэгддэг уургийг тань бид найруулан бэлтгэж өгөх болно.
  • ANN фитнесс клуб нь урд талбайдаа машин тавих зориулалтын талбайтай учир та санаа зовох зүйлгүй бэлтгэл, сургуулилтаа хийж болно.

Бодибилдинг фитнессийн спортоор хичээллэхнь ямар ач холбогдолтой вэ?

  • Бүх насны хүмүүс хичээллэх боломжтой
  • Бодисын солилцоог түргэсгэж өгсөнөөр эрүүл мэндийг хамгаалах сайжруулахад тусална. Хөдөлгөөний дутагдлаас хамгаалж шохойжилтийг арилгана.
  • Өсөлт хөгжилтийг дэмжиж хөдөлгөөний хуваарилалтыг сайжруулна.
  • Биемахбодийн холестриний түвшинг бууруулж, зүрх судасны үйл ажиллагааг хэвийн тогтвортой болгоно.
  • Яс болон үе холбоосыг бэхжүүлж уян хатан чанарыг дээшлүүлнэ.
  • Хурд, хүч чадлыг нэмэгдүүлж тэсвэр суулгана.
  • Тулгуур эрхтэний буруу хөгжлөөс сэргийлж, булчингийн буруу хөгжлийг засан биеийн галбирыг сайжруулна.
  • Булчин дахь хялгасан судасны тоог нэмэгдүүлж булчингийн хэмжээг өөрчилнө.
  • Илүүдэл жингээ хасаж хэвийн жингээ хадгалах боломжийг олгоно.
  • Амьдралын идэвхийг нэмэгдүүлэн зөв зан үйлийг хэвшүүлж дэг журам сахилга батыг дээшлүүлнэ.
  • Өөртөө итгэх итгэлийг бий болгоно.
  • Амьдралын утга учрыг мэдрүүлж, хүсэл зорилготой болгоно.
  • Гэмтлийн дараа биемахбодийг нөхөн сэргээх шилдэг арга юм.
  • Биеийн ерөнхий хөгжил, мэдрэмж төвлөрөлтийг дээд зэргээр хөгжүүлнэ.
  • Тухайн спортын төрлийн тамирчдын амжилтийг дээшлүүлнэ.
  • Өдөр тутмын ачааллаас бий болсон биеийн алжаал ядаргааг тайлахад тусална.
  • Эрч хүчийг мэдэрч залуу байдлаа хадгалан урт удаан насална.  

 

 

ТҮНШҮҮД