Танд энэ өдрийн мэндийг хүргэе       ANN ХХК-н албан ёсны веб сайтад тавтай морилно уу ...

      

Нэвтрэх

Сурталчилгаа

Horse Power Lemon Lime

Үнэ:  97770

Жимсний холимог болон дан лимон жимсний найрлагатай бүтээгдэхүүн. Энэ шинэ бүтээгдэхүүн нь судас өргөсгөн, цусны урсгалыг сайжруулж хүч чадал тэсвэр тэвчээрийг дээшлүүлэх үйлчилгээтэй бие биенийхээ үйл ажиллагааг дэмжих 20 эссенциалын нэгдлээс тогтоно. Horse Power нь бие махбод дахь азотын оксид үүсгэх бүтээгдэхүүнийг гайхалтай сайн дэмжигч юм. Азотын оксид нь биед анаболик орчинг бүрдүүлж булчинд хүч чадал өгөх, судас өргөсгөх, булчингийн өсөлтийг дэмжих, булчинд очих цусны урсгалыг нэмэгдүүлэх зэрэг үйлчилгээг үзүүлнэ. Судас өргөссөнөөр булчинд очих хүчилтөрөгчийн хэмжээг ихэсгэнэ.

Тамирчин хүмүүст

v  Булчингийн ажиллах эрч гайхалтай нэмэгдэнэ.

v  Хүч, чадлыг ихэсгэнэ.

v  Булчинд очих тэжээлийн бодисын хэмжээг нэмэгдүүлнэ.

v  Эд эсэд очих хүчилтөрөгчийн хэмжээг ихэсгэнэ.

v  Глюкозыг илүү сайн шингээнэ.

v  Тэсвэр хатуужилыг эрс нэмэгдүүлнэ.

v  Булчин цуцалтыг хурдан хугацаанд сэргээж хэвийн байдалд оруулна.

Ultimate Nutrition–ны Horse Power нь дотроо эсийн бодисын солилцоог идэвхжүүлэгч 20 төрлийн бодис агуулдаг. Найрлаганд нь 3 төрлийн креатин, арганин, бетаин гидрохлорид, таурин, N-ацетил-L-глутамин агуулагдана. Мөн биед шингэх идэвхийг дээшлүүлэгч болох бетта-аланин, глицерол моностериат, цитрулин этил эстер малеат, L-норвалин, гуанидинпропионик хүчил, женостемма, пентафиллиум, орнитин альфа кетоглутарат, R-альфа липоид хүчил, рутекарпин, глюкозамин зэргийг агуулсан байдгаараа онцлог юм.

Кре-алкалин /креатин этил эстер/, трикреатин малает  нь усанд амархан уусдаг бөгөөд энэ нь энгийн креатин монофосфатыг бодвол биоидэвх өндөртэй биед шингэх нь амархан байдаг байна. Эдгээр гурван хүчирхэг креатины холимог нь цусанд байх креатины түвшинг нэмэгдүүлснээр булчингийн эд эсүүдэд зөөгдөж шимэгдэх процессыг ихэсгэнэ. Мөн нэмэлтээр Трикреатин малеат агуулдаг. Энэ нь маликийн хүчил агуулах ба АТФ үүсэлтэнд оролцоно. Horse Power нь арганин альфа кетоглутарат /ААКГ/, арганин этил эстер дигидрохлорид, арганин кетоизокапроат агуулдаг. Эдгээр нь цусанд агуулагдах азотын ислийн түвшинг нэмэгдүүлж булчин эргэлдэх Л-арганины анаболик тэжээлийн үүрэг гүйцэтгэнэ. Биед байх азотын исэл нь креатины адсорбцид мэдэгдэхүйц өөрчлөлт оруулдаггүй. Horse Power нь хамгийн чухал аминхүчлүүдийг агуулдаг. Цитрулин этил эстер малеат нь биеийг энергээр хангаж, дархлааны системийг сайжруулна. Л-арганин нь азотын ислийг нэмэгдүүлснээр эс доторх аммоний хэмжээг хоргүйжүүлж биеэс гадагшлуулдаг. Бетта аланин нь цусанд байх хүчлийн хэмжээг багасгаснаар булчин дахь ацидозын хэмжээг бууруулан булчингийн цуцалтыг багасгаж хүчийг нэмэгдүүлнэ. Креатин нь дээрх нөлөөг улам нэмэгдүүлж булчинг улам хүчирхэг болгодог. Таурин их биеийн булчингийн ачаалал даах чадварыг дээшлүүлж булчингийн хэлбэрийг сайжруулна. Уургийн нийлэгжилтийг ихэсгэх, гидратацийг /эсэд ус орох процесс/ нэмэгдүүлснээр булчингийн эсийг томруулдаг.  

Horse Power нь хамгийн өндөр биоидэвхтэй, хүчирхэг, тогтвортой хэлбэрээр нь R-альфа липоид хүчил, глутамин агуулдаг. R-аланин альфа липоид хүчил, N-ацетил-Л-глутамин нь бусад хэлбэрээсээ хамгийн биоидэвхи өндөртэй хэлбэр нь юм. Эдгээр нь антикатоболик, дархлааны системийн үйл ажиллагаа, уургийн нийлэгжилт, өсөлтийн дааврын ялгарал зэргийг идэвхжүүлнэ. Глюкозамин нь креатины энгийн хэлбэр бөгөөд биед байгаа креатиныг хүчжүүлэх, креатин фосфатыг дэмжих замаар их биеийн булчинд ихээр агуулагдан булчинг хүчирхэг болгоно. Глюкозамин, R-ALA нь инсулин төст үйлчилгээ үзүүлнэ. Креатин фосфат нь булчинг хүчжүүлэх, биеийн масс нэмэх зэрэг үйлчилгээ үзүүлдэг.

 Хүмүүс ихэвчлэн асуудаг асуултууд 

1. Трикреатин малеат /креатин этил эстер/ Кре алкалин ууснаар биед ямар ашигтай вэ?

Креатин этил эстер, кре-алкалин трикреатин малеат нь илүү ихээр креатин моногидрат агуулдаг бөгөөд энэ нь булчинд шингэн баригдах, хөөх хавдах шинж өгөхгүй. Булчингийн эд эс дэх тэжээлийг удаан барьж хүчирхэг, тэсвэр тэвчээртэй болгоно. 

2. Глицерол моностериат найрлаганд нь яагаад ордог вэ?

Глицерол бусад бодисуудын шимэгдэлт, гидратацийг дэмждэг. Тамирчдын биед нэн хэрэгцээтэй стериак хүчлийг үүсгэгч нь глицерол моногидрат юм.

3. R-ALA болон S-ALA хоёрын ялгаа юу вэ?R-ALA нь альфа липоид хүчлүүдээс биологийн идэвхээрээ хамгийн сайн нь юм. S-ALA–г зохиомлоор синтетик аргаар гаргаж авдаг учраас биологийн идэвхээрээ R-ALA-аас муу байдаг. Манай бүтээгдэхүүнд R-ALA агуулагддагаараа онцлог юм.

Хэрэглэх заавар: Зориулалтын халбагаар өдөрт 1 удаа бэлтгэлийн дараа 30-45 минутын дотор багтаж ус, жүүсэнд найруулан ууна. 4 долоо хоног уугаад 4 долоо хоног завсарлаад үргэлжлүүлэн 4 долоо хоног ууна. Жин хасаж байгаа үед хориглоно. 

Бичсэн:  ann  |  Сэтгэгдэл:  1  |  Үзсэн:  6161
   Сагс

ТҮНШҮҮД