Танд энэ өдрийн мэндийг хүргэе       ANN ХХК-н албан ёсны веб сайтад тавтай морилно уу ...

      

Нэвтрэх

Сурталчилгаа

Хонгорзул

Европын өмнөд хэсэгт ургадаг. Дээр үеэс Грек, Ромд уламжлалт эмчилгээнд хэрэглэсээр иржээ.Элэгний өвчнүүдэд маш сайннар нөлөөлдөг байна.

Идэвхтэй найрлага

Силимарин агуулдаг бөгөөд элэгний хоргүйжүүлэх үйл ажиллагааг нэмэгдүүлдэг.

Уламжлалт хэрэглээ

Хонгорзул цэцгийг уламжлалт эмчилгээнд элэг, цөсний өвчнийг эмчлэх зорилгоор хэрэглэсээр иржээ. Үүнд:

  • Алкоголь-р хордсон үед элгийг маш сайн цэвэршүүлдэг.
  • Amanita буюу үхлийн малгай мөөгөнд хордсон үед антидот /ерөндөг/ болгон ашигладаг.
  • Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.
  • Хоолны дуршил сайжруулна.
  • Антиоксидант үйлчилгээтэй.
  • Ходоод гэдэсний хямралыг арилгана.
  • Дааврын баланс барина
  • Цөс ялгаралтыг дэмжиж, цөсний өвчнийг бууруулна.
  • Хоол боловсруулах замын өөхний хэмжээг бууруулна.
  • Эрхтэнүүдийн үйл ажиллагааг сэргээнэ.

 

Клиникийн хэрэглээ

Хонгорзул цэцгийг хортой мөөгөнд хордсон үед антидот /ерөндөг/ болгон хэрэглэдэг.Судалгаагаар хонгорзул цэцэг нь алкоголь, карбон тетрахлорид гэхмэт хороор хордох, acetaminophen агуулсан эм хэрэглэж байгаа үед элэгний үйл ажиллагаа хямардаг. Алкоголийн гаралтай элэгний өвчний үед хэрэглэвэл илүү тохиромжтой. Элэгний үйл ажиллагааг сайжруулна. Элэгний С вирусын халдвар, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Мөн лабораторын судалгаагаар түрүү булчирхай, хөхний хавдар, үтрээний, хөхний хорт хавдарын эсрэг үйлчилгээ үзүүлдэг.

Хэрэглэх тун

Хонгорзул цэцгийг хэрэглэхэд /элэгний үйл ажиллагааг сайжруулах зорилгоор/ 8-12 долоо хоног ууна. Удаан хугацаагаар уух шаардлагатай.

Хүүхдэд хэрэглэх нь

Хүүхдэд хэрэглэхдээ биеийн жинд тооцож хэрэглэнэ. 50 lb жинтэй хүүхдэд өгөхдөө том хүний тунтай харьцуулна. 50/150 0,33 буюу 1/3 - 50мг

 

Насанд хүрсэн хүн

12-15 гр хатаасан ургамлыг хэрэглэнэ.

Өдөрт 2 удаа силимарин-фосфатидилхолиний комплексийг 100-200 мг-г ууж байх хэрэгтэй.

Өдөрт 3 удаа 120 мг силимарины комплекс ууснаар элгийг хоргүйжүүлэх эмчилгээний тун болно.

 

Анхаарах зүйлс

  • Ходоод өвдөх
  • Бөөлжис цутгах, бөөлжих
  • Суулгах
  • Толгой өвдөх
  • Үе мөч өвдөх
  • Арьсан дээр харшлын тууралт гарах
  • Анафилакси-д орж хүндрэх тохиолдол гардаг тул болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд хэрэглэж болохгүй.
  • Аспирины үйлчилгээг хонгорзул цэцэг идэвхжүүлдэг. Хөх болон өндгөвчний хорт хавдрын эсрэг цисплатин, доксорубицин эмийн найрлаганд ордог. 

ТҮНШҮҮД