Танд энэ өдрийн мэндийг хүргэе       ANN ХХК-н албан ёсны веб сайтад тавтай морилно уу ...

      

Нэвтрэх

Сурталчилгаа

Сибирийн хүн орхоодой

Орос, Хятад, Японд ургадаг. 2000 жилийн өмнөөс сибирийн хүн орхоодойг Хятадын уламжлалт АУ-нд хэрэглэсээр иржээ. Биеийн болон оюун санааны хямрал, стрессын үед биемахбодид маш сайн тэжээл болдог. Бронхит /гуурсан хоолойн үрэвсэл/, янз бүрийн халдварт өвчний үед биемахбодид тэжээл өгөх зорилгоор хэрэглэнэ. Орос улс 1950-иад оноос эхлэн судалсан бөгөөд эрч хүч нэмэх, бэлгийн чалх сайжруулах зорилгоор хэрэглэсээр иржээ.

Идэвхтэй найрлага

Eleutherosides

Полисахарид

Сапонин

Бетта ситостерол

Уламжлалт хэрэглээ

  • Бронхит /гуурсан хоолойн үрэвсэл/-ийн  эсрэг
  • Антиоксидант
  • Хөгшрөлтийн эсрэг
  • Ядаргаа
  • Даавар нөхөх
  • Халдварт өвчин
  • Дархлааны системийг идэвхжүүлэх зэрэгт хэрэглэсээр иржээ.

Клиникийн хэрэглээ

Сибирийн хүн орхоодой нь биемахбодийн болон оюун санааны хямралаас урьдчилан сэргийлнэ. Дархлааны системийг хүчирхэгжүүлнэ. Ингэснээр бактер болон вирусын халдвараас урьдчилан сэргийлнэ. Herpes simplex II хэлбэрийг дарангуйлна. Биемахбодид хүч чадал нэмэгдүүлж, оюун санаа, санах ойг хэвийн байлгана.

Эсрэг заалт

  • Жирэмсэн хөхүүл хүн хэрэглэхгүй.
  • Цусны даралт ихтэй хүн хэрэглэхгүй
  • Нарколепсийн үед хэрэглэхгүй
  • Хамраас цус гоожих
  • Бөөлжих, толгой өвдөх
  • Зүрхний цохилт жигд бус болох 

ТҮНШҮҮД