Танд энэ өдрийн мэндийг хүргэе       ANN ХХК-н албан ёсны веб сайтад тавтай морилно уу ...

      

Нэвтрэх

Сурталчилгаа

Horsetail

400-гаад жилийн өмнө ургаж байсан мод бөгөөд Европ, Ази, Хойд Америкд ургадаг. Энэхүү ургамлыг уламжлалт эмчилгээнд дэлхийн олон улсууд хэрэглэсээр иржээ.

Грек, Ромд цус тогтоох, ходоодны шарх эмчлэх, сүрьеэ, бөөрний өвчний үед хэрэглэнэ.

Идэвхтэй найрлага

Их хэмжээний эрдэс, давс агуулдаг бөгөөд үүн дотроо цахиурыг хамгийн ихээр агуулдаг байна. Яс, холбогч эд арьсанд тэжээл өгдөг.

Цахиур, кали, селени, манган, магни, алкалоид, флавиноид, холестерол, изофукостерол, кампестерол, сапонин агуулагддаг.

Уламжлалт эмчилгээ

Шээсний замын халдвар

Бөөрний чулуу

Диуретик

Остеопороз

Остео ба ревматоид артрит

Арьс, үс, хумсанд тэжээл өгнө

Түлэгдэх, шөрмөс сунах, янз бүрийн хугаралын үед хэрэглэнэ.

Клиникийн хэрэглээ

Шээс хөөх

Бөөр болон давсагны чулууны эмчилгээнд хэрэглэнэ.

Арьс, үсний нөхөн төлжилтийг сайжруулна, үс уналтыг зогсооно.

Хэрэглэх заалт

Булчин үе мөчний өвчний үед хэрэглэхэд сайн. Жирэмсэн хөхүүл эхчүүд хэрэглэхээсээ өмнө эмчээс асуу.

Хориглох заалт

Дигоксин болон гаж нөлөө ихтэй эмнүүдтэй хэрэглэхийг хориглоно. Жирэмсэн, хөхүүл эхчүүд болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.

 

ТҮНШҮҮД