Танд энэ өдрийн мэндийг хүргэе       ANN ХХК-н албан ёсны веб сайтад тавтай морилно уу ...

      

Нэвтрэх

Сурталчилгаа

Цангис жимс

Птеростильбен гэдэг хүчтэй антиоксидант, хавдрын эсрэг үйлчилгээтэй химийн субстанци агуулагддаг.

Проантоцианин, антоцианин – Цангис жимсний улаан өнгийг үүсгэдэг ба бөөр шээсний замын халдварыг бууруулна.

Органик хүчлүүд – Бөөрний чулууг хайлуулах үйлчилгээтэй.

Танин- Суулгалтыг намдаана.

Пектин- Уусдаг фибер нь цусан дахь холестерины хэмжээг бууруулж бүдүүн гэдэсний хорт хавдраас урьдчилан сэргийлнэ.

 

Уламжлалт хэрэглээ

Энэхүү жимсийг анагаах ухаанд өргөнөөр ашигласаар ирсэн. Үүнд:

  • Ревматизмын эсрэг эмчилгээ
  • Суулгалтын эсрэг
  • Витамин С-ийн дутагдлыг үед
  • Арьсны янз бүрийн өвчин болон экземийн үед
  • Шээсний замын халдвар болон бөөрний чулууны эмчилгээнд хэрэглэсээр иржээ.

Клиникийн хэрэглээ

 Шээсний замын халдварын эсрэг эмчилгээнд хэрэглэж байна. 1990-ээд оноос цангис жимсийг судласнаар цангис жимсний шүүсийг гарган авчээ. Өдөрт 280 мл цангис жимсний шүүс ууснаар бөөр шээсний замын халдварыг эрс бууруулж байсан байна. Бөөрний чулууны үед бас хэрэглэнэ.

Шээсний найрлаган дахь хүчиллэг чанарыг цангис жимс бууруулдаг. Ходоодны шархны эмчилгээнд бас хэрэглэнэ. Судалгаагаар ходоодны шархны /Helicobacteria pylori –шалтгаантай/ эдгэрэлтийг түргэсгэнэ. Гингивит /амны хөндийн шархлаа/, холестеролын түвшинг хянаж, хэвийн байлгахад тусална. Зүрх судасны системийн хэвийн ажиллагааг хангана.

Эсрэг заалт

Шээсний замын хурц үрэвслийн үед антибиотик эмчилгээтэй хавсран хэрэглэхгүй байх

Халдварын гаралтай суулгалтын үед хэрэглэхгүй байх

Бөөрний чулуутай болон чулуутай байх магадлалтай хүмүүс хэрэглэхгүй байх

ТҮНШҮҮД