Login






Folic Acid

Folic Acid


SWC087

Үнэ: 150,000₮


Дууссан

Фолийн хүчил буюу витамин В9 амин дэм нь бүдүүн гэдсэнд ашигтай нянгуудын оролцоотойгоор нийлэгжиж шимэгддэг ба хүний биед олон талын онцгой үйлчилгээ үзүүлдэг. Тухайлбал: Хоол боловсруулах замын үйл ажиллагаа хямралтай ялангуяа ходоодны хүчил багассан үед , жирэмсэн эхчүүдийн хуьд ургийн өсөлтийг хангаж нуруу нугас болон тархины гажигаас урьдчилан сэргийлэх , цус багадалттай, элэг өөрчлөлттэй ,өөхлөх хандлагатай хүмүүсийн хуьд мөн зайлшгүй хэрэгцээ байдаг. Жирэмсний үед бие махбодид төмөр болон фолийн хүчлийн хэрэгцээ нэмэгддэг учир цус багадалт цөөнгүй тохиолдог. Цус багадалт нь хоол тэжээлийн дутагдалтай , архаг хууч өвчтэй ,олон төрсөн эсвэл үр хөндүүлж байсан, цус алдаж байсан эхчүүдэд илүү тохиолддог. Амархан ядарч сульдах, толгой эргэх нүд эрээлжлэх, арьс цонхийх, үс унах, цус багадах, гүйлгэх, хэлний өнгөр час улаан гэх мэт шинж тэмдэг фолийн хүчлийн дутагдлын үед илэрнэ. Эмэгтэйчүүд фолийн хүчлийг хангалттай авч чадаагүй бол хүүхэд нь уруул тагнайн сэтэрхийтэй төрөх магадлалтай. Фолийн хүчил нь хүний элгэнд 4 сарын хэрэгцээг хангахуйц хэмжээгээр хадгалагдаж байдаг. Гэлээ ч гаднаас нэмэлтээр авах нь ураг эмгэгтэй төрөх эрсдлийг бууруулдаг. Насанд хүрэгчдийн хоногийн тун 400мкг Жирэмсэн эмэгтэйчүүдийн хоногийн тун 800мкг Хүүхдийн хоногийн тун 200мкг Зөвхөн жирэмсэн гэлтгүй охид эмэгтэйчүүд өөрсдийгөө фолийн хүчлээр тэтгэж байх хэрэгтэй.

Хэрэглэх заавар: Хүнсний нэмэлт тэжээл болгон бдбрт 1 ширхэгээр хоолны хамт ууж хэрэглэнэ.

Successful!
Added to cart!
Please log in!    
Please log in!    
Saved!
Added!
Fill in the fields marked with *!