Login






Glucosamin chondroiti & Msm

Glucosamin chondroiti & Msm


SW891

Үнэ: 175,000₮


 
Барааны үлдэгдэл: 100

Гуравласан үйлчилгээтэй үе мөчний тэжээл нь үений мөгөөрсийг нийлэгжүүлж, үенд тэжээл өгч хэвийн үйл ажиллагааг нь бүрэн хангах үйлчилгээтэй ба яс ургасан тохиолдолд ясны ургалтыг зогсоох үйлчилгээ үзүүлнэ. Энэ холимог нь зөөлөн мөгөөрсөн эд, шөрмөс, үений шингэнд агуулагддаг бөгөөд эдгээрийн хэвийн байх нөхцөлийг хангаж гэмтсэн үе мөч, мөгөөрсийг нөхөн сэргээнэ. Глюкозамин нь нурууны диск, үе, шөрмөс зэргийг бүрдүүлэхэд оролцдог бөгөөд хэвийн хэмжээнээсээ багасахад эд эс дэх мөгөөрс үүсэлт шууд дагаад буурдаг. Хондроитин сульфат нь биемахбодид мөгөөрс, үе мөч, шөрмөс зэрэгт байдаг ба үрэвсэл болон өвдөлт бууруулах үйлчилгээтэй. МSМ буюу метилсульфанилметан нь байгалийн гаралтай хүхэр агуулсан нэгдэл бөгөөд биемахбодид булчин, арьс, ясанд байдаг.

МSМ нь эсийн нөхөн төлжилт, үе мөчний хэвийн үйл ажиллагаа, энзимийн идэвхитэй байдал, дааврын тэнцвэрт байдал, дархлааны системийн хэвийн үйл ажиллагааг хангаж байдаг ба үе мөчний хөдөлгөөн сайжруулах, үений хөшингө, үений хавдар буулгах, өвдөлт намдаах үйлчилгээтэй. МSМ нь зөвхөн үенд нөлөөлөөд зогсохгүй цусны эргэлт сайжруулах, эсийн хэвийн үйл ажиллагааг хангах, эд эсийн сорви зөөллөх болон арилгах кальцийн биемахбодид шингэх чадавхийг нэмэгдүүлж байдаг давуу талтай. Глюкозамин хэрэглэж эхэлсэн эхний хэдэн долоо хоногт үе мөчний өвдөлт нэмэгддэг тул үрэвслийн бус стеройд бэлдмэл хавсран хэрэглэж болно.

Хэрэглэх заавар: Хүнсний нэмэлт тэжээл болгон хооллох үедээ1ширхэгээр 3 удаа ууж хэрэглэнэ.

Successful!
Added to cart!
Please log in!    
Please log in!    
Saved!
Added!
Fill in the fields marked with *!